Эвдэрсэн замыг засч Улаанбаатар-Сайншанд чиглэлд галт тэрэгний хөдөлгөөнийг нээлээ

Эвдэрсэн замыг засч Улаанбаатар-Сайншанд чиглэлд галт тэрэгний хөдөлгөөнийг нээлээ

Говьсүмбэр аймгийн нутгаар сүүлийн дөрвөн өдөр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт Агуйт-Наран-Элгэн хоорондын замын 559, 569, 583-р км хооронд 3 цэг усанд автаж 7 дугаар сарын 13-ны өдрийн 11:30 цагт тус хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан.

Тэгвэл зам сэргээн засах ажлыг шуурхай зохион байгуулж 583 км-ийн 6-р зуутын гүүрийн шанаа, 569 км-ийн 1-р зуут, 559-ийн км-ийн 5-р зуут дахь зам угаагдсан хэсгүүдийг сэргээн завсарлах ажил дууссан тул 7 дугаар сарын 14-ний өдрийн 18:10 цагт Улаанбаатар-Сайншанд чиглэлд галт тэрэгний хөдөлгөөнийг нээлээ.