Баяр наадмын өдрүүдэд буюу энэ сарын 12-13-нд шилжих шөнийн 04.00 цагийн үед /2023.07/ "Хүй долоо хутаг"-т буудалласан уяачийн гэрээс эртний хоёр эмээл, хазаар, зааны ясан хөөрөг, жижиг мөнгө аяга, Тод манлай уяачийн зэндмэнэ эрдэнийн оройтой малгай хулгайд алдагджээ.
Тус хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт шалгаж байна. Мөн тус алдагдсан эд зүйлсийн талаар баттай мэдээлэл өгсөн иргэнд 100 сая төгрөгийг өгөх аж.