MAPP "Кяхта" шалган нэвтрүүлэх боомтоор Буриад руу хориглосон мах махан бүтээгдэхүүн оруулахыг завдсан Монгол Улсын иргэнд зөрчлийн хэрэг үүсгэсэн талаар тус улсын хэвлэл мэдээлжээ. Тодруулбал, Nеwbur мэдээллийн сайтад энэ талаар "10 кг хиам Буриад руу оруулахыг завдсан Монгол Улсын иргэнд зөрчлийн хэрэг үүсгэлээ. Мал эмнэлгийн салбарын хууль тогтоомжийг зөрчсөн тул улсын байцаагчид бүтээгдэхүүнийг хураан авч, тус иргэнийг Монгол буцаав гэжээ.
