НААДАМ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх малчин эмэгтэйн өөрт нь зориулж урласан дээлээр гангарчээ

НААДАМ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх малчин эмэгтэйн өөрт нь зориулж урласан дээлээр гангарчээ

ТВ5 телевиз наадмын баярт зориулсан "Малчны баяр" нэвтрүүлгийн тусгай дугаартаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Булган аймгийн Дашинчилэн сумын малчин н.Лувсандагва, гэргий н.Эрдэнэтуяа нарыг оролцуулсан. 

Нэвтрүүлгийн үеэр н.Эрдэнэтуяа өөрийн урласан дээлийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бэлэглэсэн юм. Тэгвэл малчин Эрдэнэтуяагийн урлаж бэлэглэсэн дээлийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх наадмаар өмсөн гоёсон байна. Тэрбээр энэ үйлдлээрээ талархсан сэтгэлээ, хүндлэлээ малчдад илэрхийлсэн нь энэ аж.