Хил хамгаалах байгууллагын 90 жилийн ойд “ХИЛЧИН БРЭНД”

Хил хамгаалах байгууллагын 90 жилийн ойд “ХИЛЧИН БРЭНД”

1933 оноос 1936 он хүртэл Хилийн цэргийн алба хаагчид Ардын хувьсгалт цэргийн хувцасыг өмсөж байжээ. 1936 онд БНМАУ-ын Улсын бага хурлын тэргүүлэгчид, Ардын СнЗ-ийн хамтарсан 25 дугаар тогтоолоор хилчдийн дүрэмт хувцасны загвар, цэргийн цол, ялгах тэмдгийг анх тусгайлан тогтоож  тод ногоон өнгийг бэлгэдэл болгожээ. 

1945 оноос хилчдийн өвлийн улиралд өмсдөг чихтэй хурган малгайн загварыг баталж, хэрэглэснээс хойш одоог хүртэл өмсөж байна.

2017  онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хилийн цэргийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийг хилчдын алба, үйл ажиллагааны онцлог, хил хамгаалалтын тактик, арга ажиллагаанаас хамаарч, ёслолын, албаны, хээрийн, хилийн манааны нэмэгдэл хувцас зэрэг 71 загварыг баталж албандаа өмсөж байна.