Олон улсын физикийн 53-р олимпиадиас монгол хүүхдүүд нэг мөнгө, хоёр хүрэл медаль, нэг шагналт байрыг хүртлээ

Олон улсын физикийн 53-р олимпиадиас монгол хүүхдүүд нэг мөнгө, хоёр хүрэл медаль, нэг шагналт байрыг хүртлээ

Япон улсын нийслэл Токио хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын физикийн 53-р олимпиадиас Монгол Улсын баг нэг мөнгө, хоёр хүрэл медаль, нэг шагналт байрыг хүртлээ.

Энэ жилийн олимпиадад Монгол улсаа төлөөлөл оролцсон сурагчдаас:

  • Сант сургууль Отгочулууны Анирчулуу мөнгөн медаль,
  • Сант сургууль Ганболдын Азжаргал хүрэл медаль,
  • Шинэ-Үе сургууль Гүрбазарын Батбаяр хүрэл медаль,
  • 11-р сургууль Лувсангийн Дөлгөөн шагналт байр
    О.Анирчулуу олон улсын физикийн олимпиадаас 3 жил дарааллан 3 дахь ( 2 мөнгө, 1 хүрэл) медалиа хүртэж байгаа бол 10-р ангийн 2 сурагч анх удаа оролцож хүрэл медаль хүртсэн байна.