Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Сонсголонгын гүүр гэдэг газар Туул голын усанд 2 хүүхэд ороод гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 07.16-ны өдрийн 07:43 цагт хүлээн авсан байна.
Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход А /15 настай, эмэгтэй/, Х /16 настай, эмэгтэй/ нар гар утсаа голд унагаж авах гэж ороод голын уснаас гарч чадахгүй байсан тул уснаас гаргаж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.