ВИДЕО: Цонжин болдогт байрлах Баянгол ресорт жуулчны бааз усанд автсан байсан тул усыг соруулж, үерийн далан босгожээ

ВИДЕО: Цонжин болдогт байрлах Баянгол ресорт жуулчны бааз усанд автсан байсан тул усыг соруулж, үерийн далан босгожээ

Аадар бороо орсны улмаас Цонжин болдог орчимд уулнаас үер бууж зам эвдэрч, түгжрэл үүссэн талаар өчигдөр /2023.07.16/ иргэд цахим сүлжээнд мэдээлж байсан.

Тэгвэл энэ талаарх дуудлага мэдээллийг Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр баг, Цонжин болдог гэдэг газрын Баянгол ресорт жуулчны бааз усанд автсан талаар дуудлагыг долдугаар сарын 16-ны өдрийн 20:07 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.

Улмаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг очиход тус амралтын газрын зоорийн давхар усанд автсан байсан тул усыг соруулж, үерийн далан босгож ажилласан байна.

ВИДЕО: