Хэнтий аймаг түүхт 100 жилийн ойдоо зориулан шинэ музейг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна

Хэнтий аймаг түүхт 100 жилийн ойдоо зориулан шинэ музейг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна

Хэнтий аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ жил тохиож байна. Тус аймгийн удирдлагууд, ажилтан, алба хаагчид аймгийнхаа 100 жилийн ойд зориулан олон үйл ажиллагаа, бүтээн байгуулалт хийсний нэг нь шинэ музей барьж байгаа юм.

Шинэ музейн үзүүлэн дэлгэх ажлын хэсгийг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D) Г.Эрэгзэн ахалж байгаа бөгөөд үзмэрийн хоргууд нь БНСУ-д үйлдвэрлэгдсэн олон улсын стандартад нийцсэн гэдгээрээ онцлогтой аж.

Мөн ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс 500 гаруй үзмэр, эд зүйлийг албан ёсны гэрээ байгуулан, түр хугацаагаар үзүүлэнд дэлгэхээр хүлээн авч, журмын дагуу зөөж тээвэрлэн аймгийн музейн сан хөмрөгт шилжүүлсэн байна.