ЦЕГ: СХД-ийн эмнэлгээс дүрс оношилгооны процессор хулгайлсан гэх хэргийг шалгаж байна

ЦЕГ: СХД-ийн эмнэлгээс дүрс оношилгооны процессор хулгайлсан гэх хэргийг шалгаж байна

Нэгэн иргэн цахим хуудаснаа “Баяр наадмын өдрүүдээр архаг хүнд өвчтэй, өндөр настнууд төдийгүй залуучуудад яаралтай үйлчилгээ, түргэн тусламж авах нь эрс нэмэгдсэн. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн насанд хүрэгчдийн эрчимт эмчилгээний тасагт яг одоо гэхэд л 10 насанд хүрэгчид, мөн өчнөөн олон хүүхдүүд сэхээний тасагт үхэл амьдралын заагт тэмцэж байхад энэ хулгайч залуу эрчимтийн өвчтөнг шинжилгээнд хамруулж байхад өрөөнөөс компьютерын процессор хулгайлжээ” гэж камерын дүрс зургийн хамт нийтэлсэн юм.

Тус хэргийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн хэлтсээс тодруулахад, “Энэ хэргийг харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт шалгаж, уг этгээдийг эрэн хайж байна” гэлээ.