ФОТО: Наадмын нээлтэд оролцон унагатай гүү, өвдөг шороодсон бөхчүүдийн гуниг, "Түмний хар үрээ"-ний эзэн Э.Улаанхүү нарын гэрэл зураг нийтлэгджээ

ФОТО: Наадмын нээлтэд оролцон унагатай гүү, өвдөг шороодсон бөхчүүдийн гуниг, "Түмний хар үрээ"-ний эзэн Э.Улаанхүү нарын гэрэл зураг нийтлэгджээ

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадам дэлгэр сайхан болж өндөрлөлөө. 

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын найруулагчаар “Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анар ажилласан бөгөөд тэрбээр “Энэ жилийн наадмын нээлтийг “Эв нэгдлийн тусгаар Монгол” буюу “Эвийн хүчээр тусгаар Монгол мөнхөд оршино” гэсэн утгыг илэрхийлэхийг зорьсон гэж буй. Мөн баяр наадмын нээлтэд цагаан зүсмийн гүүг унагатай нь оролцуулсан нь олон иргэдийг сэтгэлийг хөдөлгөсөн үйл явдал болсон юм. Харин нээлтийн дараа тус гүүг, унагатай нь хөтлөн яваа зураг олон нийтийн сүлжээнд гарчээ. 

Гэрэл зургийн эх сурвалж: twitter.com/Sharshuvuu_Bat

Харин энэ жилийн баяр наадамд 512 бөх хүч үзэн барилдсанаас Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул Улсын гарди М.Бадарч түрүүлсэн бол, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Ц.Бямба-Отгон үзүүрлэсэн. Харин Улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, Улсын арслан Б.Орхонбаатар гээд баяр наадмын үзүүр, түрүүнд барилдана гэж олон хүний таамагт байсан бөхчүүд өвдөг шороодсон. Тэгвэл тэдний өвдөг шороодсоны дараа хэрхэн сууж буйг харуулсан гэрэл зураг ч олон нийтийн сүлжээнд гарчээ. Мөн Дундговь аймгийн Луус сумын харьяат аймгийн алдарт уяач Э.Улаанхүүгийн шүдлэн үрээг зарим иргэд "Түмний хар үрээ" гэж нэрлэх болжээ.

Гэрэл зургийн эх сурвалж: twitter.com/bayaruna

Дундговь аймгийн Луус сумын харьяат аймгийн алдарт уяач Э.Улаанхүү