ТОДРУУЛГА: Борхүүтэй ижил төстэй өөр хоёр буга ууланд байгаа бөгөөд номхон дөлгөөн зантай, хүн гараас хоол тэжээл иддэг гэнэ

ТОДРУУЛГА: Борхүүтэй ижил төстэй өөр хоёр буга ууланд байгаа бөгөөд номхон дөлгөөн зантай, хүн гараас хоол тэжээл иддэг гэнэ

Борхүүг амьтан асран хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мөнгөн эгшиг” ХХК-ийн талбайд бэлчээрлүүлж, өвлийг өнтэй давсаны дараа "Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа"-ны хяналтад Богдхан ууланд зургаадугаар сарын 18-ны өдөр ижил сүргийнх нь хамт нутагшуулахаар тавьсан талаар бид өмнө нь сурвалжлан хүргэж байсан билээ.

Тэгвэл "Борхүү мөн байж магадгүй буга амарч, аялж яваа иргэдийн ойр орчимд ирж, гар дээрээс юм идэж байна. Их номхон юм" гэх тайлбартай зураг цахим орчинд цацагджээ.

 

Цахим орчинд цацагдсан дээрх зураг, бичлэгт харагдаж буй буга Борхүү мөн эсэх талаар “Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа”-ны холбогдох мэргэжилтнээс тодруулахад “Одоогоор Борхүү мөн эсэхийг мэдэхгүй байна. Хашаанаас гаргаж тавьсан, Борхүүтэй ижил төстэй өөр хоёр буга бий. Мөн адил номхон дөлгөөн зантай, хүний гар дээрээс хамаагүй зүйл идчихдэг. Аль нь ч байж магадгүй” гэсэн юм.