Чөлөөт бөхийн тамирчид дэлхийн чансааны тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ

Чөлөөт бөхийн тамирчид дэлхийн чансааны тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ

Чөлөөт бөхийн дэлхийн чансаа олгох ээлжит тэмцээн Унгарын Будапешт хотод боллоо. Тэмцээнээс Монголын шигшээ баг 2 алт, 2 хүрэл нийт дөрвөн медаль хүртсэн байна.

Тодруулбал,

  • Эрэгтэй -65 кг жинд Төмөр-Очирын Тулга алт
  • Эмэгтэй -50 кг жинд Долгоржавын Отгонжаргал хүрэл
  • Эмэгтэй -53 кг жинд Бат-Очирын Болортуяа алт
  • Эмэгтэй -72 кг жинд Энх-Амарын Даваанасан хүрэл медаль тус тус хүртлээ.

Токиогийн олимпын хүрэл медальт Б.Болортуяа европын хошой аварга Шведийн Эмма Малмгрен, ДАШТ-ий хүрэл медальт Канадын Диана Уайкер, өнгөрсөн жилийн дэлхийн аварга АНУ-ын Доминик Парриш нарыг ялж алтан медаль хүртсэн. Харин Т.Тулга АНУ, Канад, Унгар, Киргизийн бөхчүүдэд нэг ч оноо алдалгүй цэвэр ялсаар аварга болсон байна.