2022-2023 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд олгох тэтгэлгийг 2023 оны долдугаар сарын 7-нд шилжүүлжээ. Гэвч нэр, данс зөрүүтэй, нэмэгдсэн өртгийн албан татварын удирдлагын нэгдсэн систем (e-tax.mn)-д бүртгэлгүй 191 төгсөгчийн гүйлгээ хийгдээгүй байна.
Иймд эдгээр суралцагч 2023 оны долдугаар сарын 20-ны өдрийн дотор өөрийн суралцаж төгссөн политехник коллеж, мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвд мэдээллээ засуулахыг Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас зөвлөлөө.