СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өсвөр насны хоёр хүү тогтоол усанд живж амиа алдсан хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өсвөр насны хоёр хүү тогтоол усанд живж амиа алдсан хэрэг гарчээ

Өсвөр насны хоёр хүү тогтоол усанд живж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Билүүт багийн “Задгай” /сумын төвд/ Тогтоол усанд өсвөр насны 2 хүүхэд живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 17-ны өдрийн 14:55 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авчээ. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчдыг очиход Х /11 настай, эрэгтэй/, Ж /11 настай, эрэгтэй/ нар 20 метрийн урт, 5 метр өргөн, 2 метрийн гүнтэй тогтоол усанд живж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.