Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй II дугаар багц 72 хувь, IV багц 58 хувийн гүйцэтгэлтэй, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй нэмэлт хоёр эгнээ авто зам 57 хувийн гүйцэтгэлтэй байна.
Өчигдрийн /2023.07.18/ Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хуралдаанаар авто замын ажлыг эрчимжүүлэх үүргийг ажлын хэсгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар болон Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт өгчээ.