Монгол улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний хагас жилийн статистик мэдээллийг Статистикийн ерөнхий газраас танилцууллаа.
ҮСХ-ны Нэгдсэн статистикийн газрын ахлах статистикч С.Норов, "Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын орлого энэ оны эхний хагас жилийн байдлаар 1.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 281.6 тэрбум төгрөгөөр өссөн байна. Уг өсөлтөд Тэтгэврийн даатгалын сангийн орлого 210.6 тэрбум өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр эрүүл мэндийн даатгалын орлого 775.4 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 52.1 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Мөн бүртгэгдсэн гэмт хэрэг энэ оны эхний хагаст 19.1 хувь болж, өмнөх оны мөн үеэс 1003-аас буурсан байна. Буурахад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 673-аар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 561-ээр буурсан нь голлон нөлөөлжээ.
Инфляцийн түвшин буюу хэрэглээний бараа үйлчилгээний үнэ энэ оны зургаадугаар сард өмнөх оны мөн үеэс 10.6 хувиар, өмнөх сараас нэг хувиар өссөн байна.
Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өсөхөд хүнсний бараа, ус, ундааны үнэ 18.2 хувиар, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 7.3 хувиар, хувцас бөс бөрөө, гутлын бүлгийн үнэ 11.7 хувиар, гэр ахуй тавилгын бүлгийн үнэ 10.6 хувиар тус тус өссөн нь инфляцид голлон нөлөөлсөн байна.
Монгол Улс энэ оны байдлаар 143 гадаад улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.8 тэрбум америк долларт хүрсэн" гэлээ.
ҮЗЭХ: