Баян-Өлгий аймагт 20 минутын туршид усархаг бороо орсны улмаас 55 айлын хашаа, байшин усанд автжээ

Баян-Өлгий аймагт 20 минутын туршид усархаг бороо орсны улмаас 55 айлын хашаа, байшин усанд автжээ

Өчигдөр 22.40 цагаас эхлэн 20 минутын турш Баян-Өлгий аймгийн Өлгий суманд усархаг бороо орсон байна. Үүний улмаас  Их булан, Бөхөн-Уул, Цагаан-Эрэг, Ногоон багийн зарим айл өрхүүд усанд автжээ. Одоо тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид газар дээр нь ажиллаж нийт 55 айлын хашаа, байшин усанд автсан байсныг усыг соруулан гаргах арга хэмжээ авч ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.