ВИДЕО: БНСУ-ын алдартнууд Монголд хэрхэн шууданч хийж буйг харуулсан "Couriers in Mongolia" нэвтрүүлгийг ирэх сард цацна

ВИДЕО: БНСУ-ын алдартнууд Монголд хэрхэн шууданч хийж буйг харуулсан "Couriers in Mongolia" нэвтрүүлгийг ирэх сард цацна

БНСУ-ын JTBC телевиз алдартнууд хэрхэн шууданч хийж буйг харуулсан "Couriers in Mongolia" гэх шоу нэвтрүүлгийн зураг авалтыг Монголд хийсэн билээ.

Солонгосын “А” зэрэглэлийн алдартай жүжигчдийн оролцсон тус нэвтрүүлгийн сурталчилгааны видео өчигдөр /2023.07.19/ JTBC телевизээр цацагджээ. Мөн нэвтрүүлгийн эхний анги наймдугаар сарын 18-нд 23:00 цагаас цацагдах гэнэ.

Монгол гэр, морь, тал нутагт бэлчих хонин сүрэг болон Солонгосчуудын урьд өмнө нь мэддэггүй байсан Монгол орны өнгөлөг байгаль олны анхаарлыг татаж байгаа талаар Солонгосын "News1" хэвлэл эш татан өгүүлжээ.

Мөн тус хэвлэлд "Швейцарийн Альпийн нурууг харж буй мэт гайхамшигт цаст уулс, Египетийг санагдуулам эцэс төгсгөлгүй элсэн цөл, Хятадын Шаолины сүм, Газар дундын тэнгисийн наран шарлагын газар, Аляска, Шинэ Зеландийг санагдуулам байгалийн үзэсгэлэнт газар олонтой Монгол орныг “Дэлхийн жижигрүүлсэн хувилбар” гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй" гэжээ.  

ҮЗЭХ: