Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын хуралдааныг хуралдуулдаг. Энэ дагуу өнөөдөр /2023.07.19/ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Тус хуралдааныг онлайнаар зохион байгуулж байгаа гэх мэдээлэл байсан. Тэгвэл таван сайд л онлайнаар хуралд оролцож байгаа аж. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон бусад сайд нар танхимаар хуралд оролцож байгаа юм байна.
Өнөөдрийн хуралдаанаар
- “Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний хэрэглэгчдэд үйлчлэх төвийн үйл ажиллагааг менежментийн гэрээгээр гүйцэтгүүлэх арга хэмжээний талаар,
- Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл зэрэг 12 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.