О.Баасанхүү: Эрүүгийн хуульд гадны хөрөнгө оруулагчдыг үргээх хоёр айхтар заалт байна /ВИДЕО/

О.Баасанхүү: Эрүүгийн хуульд гадны хөрөнгө оруулагчдыг үргээх хоёр айхтар заалт байна /ВИДЕО/

УИХ-ын гишүүн асан, хуульч О.Баасанхүү "Гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд  Эрүүгийн хуулийн зарим заалтыг өөрчлөх шаардлагатай" хэмээн байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "Манай Эрүүгийн хуульд айхтар хоёр заалт байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 18.6-д "Мөнгө угаах" гэсэн заалт бий. Энэ заалтад "Хууль бус мөнгийг мэдсээр байж ашиглавал" гэсэн үг байдаг. Гадны бизнес эрхлэгчид татвар төлөхдөө Монголын орчныг сайн мэдэхгүйгээсээ болж алдаа гаргаж магадгүй. Үүнээсээ болж 8 жилийн ял авч болзошгүй нөхцөл байдал энэ заалтаас болж үүсч мэднэ. Учир нь алдаа гаргавал "Мөнгө угаасан" гэх зүйл заалтаар ял авч магадгүй байгаа юм. Олон улсад хар тамхи, хүн, зэвсгийн наймааны мөнгийг ашиглавал мөнгө угаасанд тооцдог. Гэтэл манайд татвар төлөхдөө алдаа гаргасан л бол ял авахаар байна. 

Мөн тус хуулийн 20-д "Албан тушаалын гэмт хэрэг" гэх заалт бий. Гадны хүн уул уурхай, эрчим хүч, барилгын салбарт хэрэгжүүлж буй томоохон мега төсөлд хөрөнгө орууллаа гэж бодъё. Гэтэл энэ төслийг хэрэгжүүлэхдээ Засгийн газар болон төр нь алдаа гаргаж буруудвал бизнес хийсэн компани ч буруудаж ял авах эрсдэлтэй байна" гэлээ. 

ҮЗЭХ: