Үер усны аюулын улмаас үүссэн хөрсний бохирдлыг тодорхойлох хяналт шинжилгээний ажил хийж байна

Үер усны аюулын улмаас үүссэн хөрсний бохирдлыг тодорхойлох хяналт шинжилгээний ажил хийж байна

Нийслэл хотод үер усны аюулын улмаас үүссэн хөрсний бохирдлыг тодорхойлох хяналт шинжилгээний ажил хийж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/253 дугаар тушаалаар Нийслэл хотод үер усны аюулын улмаас үүссэн хөрсний бохирдлын эсрэг хариу арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн хоёр инженер, нэг жолооч нийт гурван хүний бүрэлдэхүүнтэй баг 2023 оны долдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд үерт автсан газар, гэр хорооллоос нийт 55 хөрсний дээж цуглуулсан.

Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторид хөрсөн дэх хүнд металл, агро хими, микробиологи буюу нянгийн шинжилгээг хийж байна. Шинжилгээний дүн, мэдээ, дүгнэлтийг 2023 оны 7 сарын 21-ний өдөр гаргахаар төлөвлөн ажиллаж байна.