НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр /2023.07.19/ 13:00 цагт болж, азтангууд тодорлоо. Тохирлоор 5-30 сая төгрөг хожсон нэг ялагч тодорсон байна.
Азтаны бүртгүүлсэн баримтын тооноос хамаарч сугалааны дүн тодорхой болох аж. Өнгөрсөн сарын хугацаанд нийт 42,479,700 ширхэг НӨАТ-ын баримтыг и-баримтыг аппликэйшнд бүртгүүлжээ. Улаанбаатар хотоос 35 мянган азтан тодорсон байна. Үүнээс:
- 3 орон таарсан 38489
- 4 орон таарсан3818
- 5 орон таарсан 438
- 6 орон таарсан 58
- 7 орон таарсан 4
- 8 орон таарсан нэг ширхэг азтан тодорчээ.
Өнөөдрийн тохирлоор нийт 42745 азтан шалгарсан бөгөөд энэ оны зургаадугаар сарын 1-30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримтыг тохиролд хамруулсан юм.