Г.Монголжин гурав дараалан ялж хагас шигшээд шалгарлаа

Г.Монголжин гурав дараалан ялж хагас шигшээд шалгарлаа

“Улаанбаатар-2023” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдөр не-ваза төрлийн эрэгтэйчүүдийн 62, 69, +94, эмэгтэйчүүдийн 52, 57 кг-ын жингийн өрсөлдөөнүүд болж байна. 52 кг-д хүч үзэж буй манай тамирчин Ганбаатарын Монголжин хагас шигшээд шалгарав.

Тэрбээр Азийн АШТ-ий мөнгөн медальт БНХАУ-ын Жи Миао, Филиппиний Каила Женна Наполис, Тайландын Нучанат Сингчалад нарыг дараалан ялснаар шөвгийн дөрөвт Израиль, БНСУ-ын тамирчдын ялсантай хүч үзнэ.