Наадмын нээлтэд оролцсон бүжигчин хүүхдүүд 20 хоног бэлтгэл хийж тоглолтод оролцоод 90 мянган төгрөгийн цалин авчээ

Наадмын нээлтэд оролцсон бүжигчин хүүхдүүд 20 хоног бэлтгэл хийж тоглолтод оролцоод 90 мянган төгрөгийн цалин авчээ

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн үндэсний их баяр наадам тэнүүн дэлгэр болж өндөрлөсөн.

Энэ жилийн наадмын нээлтийн тоглолтын найруулагчаар “Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анар, зөвлөхөөр Ардын багш С.Дулам ажилласан юм.  Баяр наадмын нээлт, хаалтын тоглолтын бэлтгэлийг зургаадугаар сарын 15-наас эхлүүлсэн. Улмаар наадмын соёл урлагийн арга хэмжээнд 5000 гаруй хүн оролцож байгаагаас нээлт, хаалтын урлагийн тоглолтод мэргэжлийн урлагийн театр, чөлөөт уран бүтээлчид нийлсэн 1200 гаруй уран бүтээлч оролцсон билээ. Энэ хүрээнд  2023 оны улсын төсөвт наадмын төсвийг таван тэрбум төгрөгөөр баталсан юм.

Тэгвэл бид энэ жил нээлтийн тоглолтод оролцсон бүжигчин хүүхдүүдээс цалин болон бэлтгэл сургуулилтын талаар тодруулахад,   “Наадмын нээлтийн чөлөөт уран бүтээлчдийн бэлтгэл 20 хоног үргэлжилсэн. Үүний дараа наадам дуусаад цалин гэж 90 мянган төгрөг өгсөн. 20 хоногийн бэлтгэлийн үеэр унаа, хоол, нээлтэд өмсөх хувцас хэрэглэл гээд бүх зүйлээ өөрсдөө бэлтгэж гаргасан. Тиймээс зарим хүүхдийн хөдөлмөр мөлжиж байна гэж үзсэн эцэг эхчүүд заргалдаж дахин 100 мянган төгрөг нэмэлтээр авсан байсан” гэлээ.