Үргэлжлэн орсон борооны улмаас Хараа гол үерлэж, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын нутагт орших Хараа голын гүүрний 8 тулгуур баганын нэгдүгээр тулгуур нурсан.
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид энэ сарын 08-наас эхлэн иргэдийг завиар зөөвөрлөж байна. Нийт 2664 иргэнийг завиар зөөвөрлөж, Хараа голын гүүрний урд хэсэгт иргэдийн аюулгүй байдлыг хангаж байна гэж ОБЕГ-аас мэдээлэв.