Монгол бөхийн баяр маргааш Хөвсгөл аймагт эхлэх ажээ

Монгол бөхийн баяр маргааш Хөвсгөл аймагт эхлэх ажээ

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уялган голд болох Монгол бөхийн баяр маргааш /2023.07.21/ эхэлнэ гэж Монцамэ агентлаг мэдээлжээ. 

Тодруулбал, Монгол Улсын бөхийн түүхэнд Уялган голын уугуул Монгол Улсын аварга Д.Дамдин, Ж.Цэвээнравдан, Ч.Бээжин нарын алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор Монгол бөхийн баярыг долоодугаар сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулах аж. Энэ үеэр улс, аймаг, сумын алдар цолтой бөхийн барилдаан, дээд гурван насны морьдын уралдаан, бага насны болон өсвөрийн хүүхдийн барилдаан, сур харваа, МУСГЗ Хурц арслан, нэрт бөх тайлбарлагч Ц.Бадамсэрээжид арслангийн нэрэмжит бөх тайлбарлагчдын уралдаан зэрэг болно гэжээ.