Монгол Улсын арслан М.Бадарчид Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ-аас суурь хонь бэлэглэжээ

Монгол Улсын арслан М.Бадарчид Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ-аас суурь хонь бэлэглэжээ

Тулгар төрийн 2232, Их Монгол улс байгуулагдсаны 817, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат "Алдар" спорт хороо "Нутгийн буян" компанийн бөх М.Бадарч ес давж түрүүлэн Улсын арслан цол хүртсэн.

Улмаар түүнд хүндэтгэл үзүүлэх ёслол энэ сарын 27-ны өдөр /2023.07.27/ Архангай аймгийн Цэцэрлэг хотод болох гэж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Монгол Улсын арслан М.Бадарч өөрийн аав Мягмарын төрсөн нутаг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 100 жилийн ойн баяр наадамд оролцсон байна. Энэ үеэр тус аймгийн ИТХ, ЗДТГ-аас уугуул гаралтай Улсын шинэ арслан цолтонгоо суурь хониор мялааж, батламж гардуулжээ.