Д.Сумъяабазар: Дүүргүүдийн онцгой байдлын алба бэлэн байдалд ажиллаж, шаардлагатай нөхцөл байдал үүсвэл шуурхай арга хэмжээ авна

Д.Сумъяабазар: Дүүргүүдийн онцгой байдлын алба бэлэн байдалд ажиллаж, шаардлагатай нөхцөл байдал үүсвэл шуурхай арга хэмжээ авна

Улаанбаатар хотод орж байгаа борооны эрч бага зэрэг суларч, цаашид усархаг бороо үргэлжлэн орох төлөвтэй байгааг ЦУОГ-аас мэдээлсэн. Улмаар усархаг борооны улмаас хотын зарим хэсгийн зам талбай усанд автаж автомашинаар зорчиход хүндрэл үүсэж буй талаар иргэд цахим орчинд нийтэлж байгаа юм.

Тэгвэл нөхцөл байдлын талаар Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсаар дамжуулан “Дүүргүүдийн онцгой байдлын алба бэлэн байдалд ажиллаж байна. Мэргэжлийн байгууллага голын эхийн усны түвшин хэмжиж байгаа. Шаардлагатай нөхцөл байдал үүсвэл шуурхай арга хэмжээ авахад бэлэн байна” гэж мэдэгдлээ.

 




ТЕНДЕРИЙН УРИЛГА

3 цагийн өмнө