Улсын арслан М.Бадарчийг Баянхонгор аймгийн удирдлагууд 500 толгой хониор шагнажээ

Улсын арслан М.Бадарчийг Баянхонгор аймгийн удирдлагууд 500 толгой хониор шагнажээ

Ардын хувьсгалын 102 жилийн ойн их баяр наадмын түрүү бөх, Монгол Улсын арслан М.Бадарч өөрийн аав Мягмарын төрсөн нутаг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 100 жилийн ойн баяр наадамд оролцжээ. Энэ үеэр  тус аймгийн ИТХ, ЗДТГ-аас уугуул гаралтай Улсын шинэ арслан цолтноо суурь хониор мялаасан байна. Хүндэтгэлийг Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан нар гардуулан өгчээ. Нэг суурь хонь гэдэг нь 500 толгой хонийг хэлдэг байна.