Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Даланбулгийн хөндийд "Сарлаг наадам 2023"-д долдугаар сарын 20,21 нд болж өндөрлөсөн.
Наадмын хүрээнд “Сарлагийн сүүтэй үнээ” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулав. Тэмцээнд 14 саальчин бүсгүй оролцсоноос тэргүүн байранд хар сарлагаасаа нэг удаагийн саалтаар 3.4 л сүү саасан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын саальчин Ф.Баасансүрэн, дэд байранд эвэрт хараасаа 2.8л сүү саасан н.Мандахбаяр, цэнхэр сарлагаасаа 2.4л сүү саасан н.Баяржаргал гуравдугаар байранд шалгарлаа.
“Нэг сарлагаас нэг саалтаар 2, 3 л сүү саах нь ховор. Архангай аймагт 3.7 л сүү гардаг сарлаг байдаг гэсэн. 2017 онд манай сумын саальчин 3 л сүү сааж байсан. Eр нь дунджаар нэг сарлагаас 500гр-аас 1 л сүү гардаг” гэж Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Тамгын газрын дарга ярив.