Яруу найрагч Ц.Хулан нарт холбогдох эрүүгийн хариуцлагын шүүх хурал түр завсарлаж, бүрэлдэхүүн зөвлөлдөж эхэллээ

Яруу найрагч Ц.Хулан нарт холбогдох эрүүгийн хариуцлагын шүүх хурал түр завсарлаж, бүрэлдэхүүн зөвлөлдөж эхэллээ

Яруу найрагч Ц.Хулан нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2023.07.25/ 09:00 цагт эхэлсэн. Өчигдрийн хуралдаанаар түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд, ял оногдуулах хурал өнөөдөр үргэлжилж байна.

Тэгвэл яг одоо Ц.Хулан, Б.Отгонбаатар нар шүүх хурлын сүүлийн үгээ хэлснээр эрүүгийн хариуцлагын хурал завсарлаж бүрэлдэхүүн зөвлөлдөж эхэлжээ.

Яруу найрагч Ц.Хуланд Эрүүгийн хуулийн 19.4-т заасан “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан” гэх заалтын дагуу яллагдагчаар татаад байгаа юм. Эрүүгийн хуулийн 19.4.1-д "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байна.