Үерийн улмаас цахилгаан хүчдэлийг сэргээх боломжгүй болсон 36 байрны 2195 хэрэглэгч байна

Үерийн улмаас цахилгаан хүчдэлийг сэргээх боломжгүй болсон 36 байрны 2195 хэрэглэгч байна

Улаанбаатарт орсон их хэмжээний борооны улмаас үүссэн үер, усны нөхцөл байдлаас үүдэн тасалсан 12733 хэрэглэгчийн цахилгааны хэрэглээг өчигдөр /2023.07.25/ сэргээсэн гэдгийг УБЦТС ТӨХК-иас мэдээлсэн юм.

Үер усны аюултай нөхцөлөөс шалтгаалан тус компаниас өнгөрсөн бямба гарагаас эхлэн нийт 55 дэд өртөөний 15052 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгааны хүчдэлээс түр салгасан юм.

Хүчдэл сэргээх боломжгүй эрсдэлтэй буюу зоорийн давхарт нь ус орсон, усыг нь соруулж дууссаны дараа залгах боломжтой 23 дэд өртөө, орон сууцны 36 байрны 2195 хэрэглэгч байгаа ажээ. Эдгээр хэрэглэгчдийн байршлыг тоймловол нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд гурав, Баянзүрх дүүргийн 41-р хороонд 11, 6-р хороонд нэг, Хан-Уул дүүргийн 15-р хороо “Рапид харш” хотхоны найм, 2, 3, 10, 11-р хороонд ес, Баянгол дүүрэгт найман байр байна6




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө