Даншиг наадмын түрүү бөхөд 15 сая төгрөг, мөнгөн тоногтой эмээл, хазаар гардуулна

Даншиг наадмын түрүү бөхөд 15 сая төгрөг, мөнгөн тоногтой эмээл, хазаар гардуулна

Хүрээ цам даншиг наадмын бөхийн барилдаан наймдугаар сарын 05-06-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно. Хүрээ цам Даншиг наадмын үндэсний бөхийн барилдаанд 256, Өвөрмонгол, Буриад бөхийн барилдаанд тус бүр 64 бөх барилдах аж. Бөхийн барилдааны 1, 2-ын даваа наймдугаар сарын 05-ны өдөр, 3-аас дээш даваа наймдугаар сарын 06-ны өдөр болно.

Монгол туургатан бөхчүүд үндэсний бөх болон Буриад, Өвөрмонгол бөхийн барилдааныг сонгон орох боломжтой. Харин улс, аймаг, сумын цолтой бөхчүүд барилдаанд давхар оролцохгүй аль нэг барилдааныг сонгон барилдах аж. Зохион байгуулагчид болон ивээн тэтгэгч байгууллагуудаас бай шагналыг дараах байдлаар тогтоожээ.

 Үндэсний бөхийн барилдаанд:

  • Түрүүлсэн бөхөд 15,0 сая төгрөг, мөнгөн тоногтой эмээл, хазаар болон ивээн тэтгэгч байгууллагын шагнал
  • Үзүүр бөхөд 10,0 сая төгрөг
  • Их шөвгийн 2 бөхөд тус бүр 3 сая төгрөг
  • Давааны бай шагнал 1-5 давсан бөхчүүдэд олгогдоно.

 Буриад бөхийн барилдаанд:

  • Түрүүлсэн бөхөд 10,0 сая төгрөг, мөнгөн тоногтой эмээл, хазаар
  • Үзүүр бөхөд 5,0 сая төгрөг
  • Их шөвгийн 2 бөхөд тус бүр 3 сая төгрөг
  • Давааны бай шагнал 1-3 давсан бөхчүүдэд олгогдоно.

Өвөр монгол бөхийн барилдаанд:

  • Түрүүлсэн бөхөд 10,0 сая төгрөг, мөнгөн тоногтой эмээл, хазаар
  • Үзүүр бөхөд 5,0 сая төгрөг
  • Их шөвгийн 2 бөхөд тус бүр 3 сая төгрөг
  • Давааны бай шагнал 1-3 давсан бөхчүүдэд олгогдоно.