С.Жамбалжамц БНХАУ-д болж буй олон өдрийн дугуйн уралдааны хоёр дахь гараанд тэргүүллээ

С.Жамбалжамц БНХАУ-д болж буй олон өдрийн дугуйн уралдааны хоёр дахь гараанд тэргүүллээ

С.Жамбалжамц “Tour of Huangshan”-ы хоёр дахь гараанд тэргүүлжээ.

Малайзын “Terengganu Polygon Cycling Team” багт харъяалагддаг, Монголын дугуйчин, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Сайнбаярын Жамбалжамц БНХАУ-д болж буй “Tour of Huangshan” олон өдрийн уралдааны хоёр дахь гараанд тэргүүллээ.

С.Жамбалжамц тус тэмцээнд нийлбэр дүнгээр хоёрдугаар байранд бичигдэж байгаа бөгөөд Азийн шилдэг дугуйчны тэргүүлэгчийн цэнхэр цамцыг эзэмшиж байгаа юм.