БНСУ-ын “Жэжү Эйр” компани Пусан-Улаанбаатар чиглэлд долоо хоногт 3 удаа шинэ нислэг үйлдэх болсноо мэдэгдлээ

БНСУ-ын “Жэжү Эйр” компани Пусан-Улаанбаатар чиглэлд долоо хоногт 3 удаа шинэ нислэг үйлдэх болсноо мэдэгдлээ

БНСУ-ын “Жэжү Эйр” компани долдугаар сарын 24-нөөс эхлэн Пусан-Улаанбаатар чиглэлд долоо хоногт гурван удаа (Даваа, Лхагва, Бямба гаригт)  шинэ нислэг үйлдэх болсоноо мэдэгдлээ.

Манай улсад зуны улирал болж байгаатай холбогдуулан зорин ирэх Солонгос жуулчдын тоо эрс нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан Өмнөд Солонгосын агаарын тээврийн компаниуд Улаанбаатарыг зорих нислэгээ нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм.

Тэгвэл “Жэжү Эйр” компани Инчон-Улаанбаатар чиглэлд долоо хоногт 4 удаа /улирлын бус үед 3 удаа/, Бусан-Улаанбаатар чиглэлд долоо хоногт 3 удаа нислэг үйлдэх зөвшөөрөл  авсанаар үндэсний агаарын тээврийн компаниудаас хамгийн их нислэгийн эрхийг баталгаажуулсан компани болжээ.

“Жэжү Эйр” компани өнгөрсөн оны зургаадугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 29-нийг хүртэл гурван сарын хугацаанд Инчон-Улаанбаатар чиглэлд нийт 106 нислэг үйлдэж, 17300 зорчигч тээвэрлэжээ.

Тус компанийн албаны хүний мэдээлснээр, “Солонгос-Монголын чиглэлийг бүтэн жилийн турш өрсөлдөхүйц систем болгон өөрчилсөн бөгөөд хэрэглэгчдэд илүү тохиромжтой цагийн хуваарь, хямд үнээр үйлчлэх боломжтой болсон” гэжээ.