"Трио" УСК 26 дахь удаагийн Италийн "Religion Today Film Festival"-д албан ёсоор сонгогджээ

"Трио" УСК 26 дахь удаагийн Италийн "Religion Today Film Festival"-д албан ёсоор сонгогджээ

МУСТА, жүжигчин Д.Баттөмөрийн найруулсан "Трио" уран сайхны кино 14 дэх шагналаа авч, ирэх есдүгээр сард болох 26 дахь удаагийн Италийн "Religion Today Film Festival"-д албан ёсоор сонгогджээ.

"Трио" уран сайхны кино 2023 оны хоёрдугаар сарын 24-нд Монгол дахь нээлтээ хийсэн. Монголын кино урлагийн түүхэнд дауны хам шинжтэй хүүхэд анх удаа кинонд тоглож, хүний эрх, хөгжлийн бэрхшээл, хүртээмжтэй нийгэм, байгаль эх, тогтвортой хөгжил, үндэсний өв уламжлал, нүүдлийн соёл, буддын шашин, үндэстний ижилсэл зэрэг сэдвүүдийг тус кинонд хөндсөн юм.