НӨАТ-ын хоёрдугаар улирлын буцаан олголтыг баасан гарагаас эхлэн иргэдийн дансанд шилжүүлнэ

НӨАТ-ын хоёрдугаар улирлын буцаан олголтыг баасан гарагаас эхлэн иргэдийн дансанд шилжүүлнэ

НӨАТ-ын хоёрдугаар улирлын буцаан олголтыг энэ сарын 28-нд буюу баасан гарагаас эхлэн иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ.

Буцаан олголтын нэгтгэл эхлээд Татварын ерөнхий газарт очдог. Улмаар сарын эхний 10 хоногт багтаад Сангийн яам руу шилжүүлдэг. Харин Сангийн яам ажлын 20 хоногт буюу тухайн сардаа багтаан иргэдийн данс руу шилжүүлдэг журамтай. Тиймээс энэ улирлын буцаан олголт 28-наас эхлэн иргэдийн дансанд орох юм.