ФОТО: Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн "Ангалын ёроолоос өгсөх маргааш" номын нээлт боллоо

ФОТО: Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн "Ангалын ёроолоос өгсөх маргааш" номын нээлт боллоо

Сүмогийн 73 дахь Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн "Ангалын ёроолоос өгсөх маргааш" номын нээлт өнөөдөр буюу долдугаар сарын 25-ны өдөр “Интерном” номын дэлгүүрийн төв салбарт болж байна.

Номын нээлтийг “Фантастик” продакшны жүжигчин Ж.Алтаншагай хөтөлж, Их аварга Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, номыг орчуулсан “Өдрийн сонин”-ы япон дахь сурвалжлагч Х.Эрдэнэцэцэг, номыг ариутган шүүсэн Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч, зохиолч М.Уянсүх нар номын нээлтэнд оролцлоо.

Энэхүү ном нь хоёр жилийн өмнө Японд хэвлэгдэн гарснаас хойш хамгийн их борлогдож буй тамирчны хөрөг дурсамж номд багтжээ.

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хэлэхдээ, "Сүмогийн ертөнцийн тамирчдад бага ч атугай урам зориг болбол  миний гол хүсэл зорилго биелнэ гэж бодож байна” гэлээ.

Мөн түүний хэлснээр "Миний долоо дордож, найм сэхсэн түүх энэ номд бий" гэжээ. Тус номд ганцхан хүний түүх өгүүлж байгаа мэт боловч сүмогийн бүхэл бүтэн амьдрал, ёс жаяг, дэг журам, үзэл бодлын талаар гүн гүнзгий тусгажээ.