Улаанбаатар хот руу чиглэсэн аадар борооны үүл 70 км-д орж ирээд байгаа тул үерийн аюулаас сэрэмжлүүлж байна гэж УЦУОШГ-аас мэдээллээ

Улаанбаатар хот руу чиглэсэн аадар борооны үүл 70 км-д орж ирээд байгаа тул үерийн аюулаас сэрэмжлүүлж байна гэж УЦУОШГ-аас мэдээллээ

Улаанбаатар хот руу чиглэсэн аадар борооны үүл 80 км дотор орж ирсэн бөгөөд баруун хойноос 21:00-23:00 цагийн хооронд орох төлөвтэй байсан усархаг бороо Баруун хойд талаар Төв аймгийн Батсүмбэр сумаар дайрч Улаанбаатар хотыг тойрон өнгөрч байна.

Харин баруун өмнөөс 22:30-23:30 цагийн хооронд Улаанбаатар хот руу чиглэсэн аадар борооны үүл 70 км дотор орж ирсэн байна. Дуу цахилгаантай хүчтэй усархаг аадар бороо орох тул үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүллээ.