Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр хязгаарлажээ

Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр хязгаарлажээ

Говьсүмбэр, Төв аймгуудын нутгаар орсон хүчтэй аадар борооны улмаас  2023 оны долдугаар сарын 25-ны өдрийн 23:30 цагт Агуйт-Наран-Элгэн хоорондын замын 559-р км-ийн 1-р зуутад төмөр замын ул шороо үерийн усанд угаагдсан тул тус хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр хязгаарлаж, замыг сэргээн засах ажлыг эхлүүлжээ.

Мөн Улаанбаатар-Сайншанд чиглэлийн зорчигчийн 286-р галт тэрэг, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн зорчигчийн 44-р галт тэрэгний болон Сайншанд-Улаанбаатар чиглэлийн 285-р галт тэрэг, Замын-Үүд–Улаанбаатарын чиглэлийн 275-р галт тэрэгний хөдөлгөөнийг Агуйт, Наран-Элгэн зөрлөг дээр зогсоож, зорчигчдыг шилжүүлэн суулгах ажлыг шуурхай зохион байгуулж байна гэж Улаанбаатар төмөр замаас мэдээллээ.