Баян-Өлгий аймагт хийлдэг тоглоом салхинд хийссэний улмаас бэртсэн хүүхэд ухаан орсон хэдий ч Монголд эмчлэгдэх боломжгүй болжээ

Баян-Өлгий аймагт хийлдэг тоглоом салхинд хийссэний улмаас бэртсэн хүүхэд ухаан орсон хэдий ч Монголд эмчлэгдэх боломжгүй болжээ

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд тавдугаар сарын 27-ны өдөр хийлдэг тоглоом салхинд хийссэний улмаас тоглож байсан 15 хүүхэд бэртэл авч эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд хоёр хүүхдийн биеийн байдал хүнд, эмчилгээ хийлгэж байсан хэдий ч тавдугаар сарын 28-ны өдөр найман настай хүүхэд нас барж, нэг хүүхдийн биеийн байдал хүнд хэвээр байсан юм.

Биеийн байдал хүнд байсан Х.Нур-Али ГССҮТ, ЭХЭМҮТ-д хоёр сарын хугацаанд эмчилгээ хийлгэж, 23 хоногийн дараа ухаан орсон боловч Монголд бүрэн эмчлэгдэх боломжгүй учраас цаашид БНТУ-д яаралтай эмчилгээнд явах шаардлагатай болжээ. Тус эмчилгээний зардалд эхний байдлаар 30 мянган ам.доллар шаардлагатай бөгөөд Х.Нур-Али хүүгийн аав, ээж ард түмэндээ хандаж, хандив гуйгаад байна.




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө