Ерөнхийлөгч У.Хүрэлсүх их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мэргэжлийн сүмогийн 73 дахь их аварга Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг хүлээн авч уулзлаа.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нь өчигдөр /2023.07.25/ "Ангалын ёроолоос өгсөх маргааш" намтарчилсан номынхоо нээлтийг хийсэн бөгөөд номын нээлтэнд өөрийн биеэр оролцохоор Япон Улсаас ирээд байсан юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэргэжлийн сүмогийн дэвжээнд амжилттай барилдаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж буйд талархаж буйгаа илэрхийлжээ. Мөн өөрийгөө ялж, бэртэл гэмтлээ даван туулж, 2021 оны долдугаар сард мэргэжлийн сүмогийн их аварга цол хүртсэнд халуун баяр хүргэж, улам их амжилт гаргахыг хүсэн ерөөсөн байна.




Өнөөдөр гахай өдөр

39 минутын өмнө