Борцгор хотон шувууны тоо толгойг тогтоох судалгаа хийж байна

Борцгор хотон шувууны тоо толгойг тогтоох судалгаа хийж байна

Хар-Ус нуур орчмын УТХГН-ийн хамгаалалтын захиргаа, Монголын шувуу хамгаалах төвийн судлаачидтай хамтран Борцгор хотон шувууны тоо толгойг тогтоох судалгаа хийж байна.

Энэхүү ажлын хүрээнд таван дэгдээхэйнд сансрын дамжуулагч зүүжээ. Дамжуулагч зүүснээр тухайн шувууны нүүдлийн замнал, хамгааллын арга зүйг тодорхойлох зэрэг олон боломжийг нээх юм.