Архангай, Төв аймгийн 100 жилийн ойн баяр наадам өнөөдөр эхэллээ

Архангай, Төв аймгийн 100 жилийн ойн баяр наадам өнөөдөр эхэллээ

Архангай, Завхан, Хэнтий, Төв аймгийн 100 жилийн ойн баяр наадам өнөөдөр /2023.07.26/ эхэлж байна. Тодруулбал, Архангай аймгийн 100 жилийн ойн баяр наадам Булган уулын тахилгаар эхэлсэн байна. Харин Төв аймгийн баяр наадам Хязаалан, Шүдлэн насны морьдын уралдаанаар эхэлсэн байна.  Сонирхуулахад, Архангай аймгийн Булган уул нь Цэцэрлэг хотын хойморт залардаг, эртний тахилгат уул юм. Хэсэг хугацаанд тахилгын зан үйлийг хийгээгүй бөгөөд 2012 оноос хойш жил бүр тахиж ирсэн байна.  




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө