Өнгөрсөн шөнө буюу долдугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө нэг харамсалтай хэрэг гарсан нь Монгол Улсад аялахаар ирсэн БНСУ иргэн нас барсан байдалтай олджээ.
Тодруулбал, БНСУ-ын 58 настай аялагч Налайх дүүргийн Горхи Тэрэлжийн амралтад буудалласан бөгөөд хамт яваа аялагчдадаа даралт ихсэж байгаа тухайгаа ярьж байжээ. Ингээд өнөөдөр гаднаа ил харагдах шархгүй нас барсан байдалтай олдсон байна. Холбогдох эх сурвалжууд ийм хэрэг болсныг баталж, эрүүл мэндийн шалтгаанаар таалал төгссөн гэлээ.