Т.Бадамжунайг эрүүл мэндийн шалтгааны улмаас суллажээ

Т.Бадамжунайг эрүүл мэндийн шалтгааны улмаас суллажээ

ШЕЗ-өөс хийсэн мэдээллийн үеэр Т.Бадамжунайгийн хэргийн талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Б.Оч мэдээлэл өглөө. 

Тэрбээр, "Яллагдагч Т.Бадамжунайгийн өмгөөлөгч яллагдагчийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай хүсэлтийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны долдугаар сарын 7-ны өдөр ирүүлснийг шүүх бүрэлдэхүүүн хүлээн авч, хянан хэлэлцээд тус хүсэлтийг хүлээн авсан.

Учир нь яллагдагчийг зайлшгүй цагдан хорих үндэслэл буюу бусад хүмүүст нөлөөлөх болон мөрдөн байцаалт хэргийн нотлох үйл ажиллагаанд саад учруулсан зэрэг нь тогтоогдохгүй байна гэж үзжээ. Мөн эрүүл мэндийн шалтгааны улмаас цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах арга хэмжээг авч шийдвэрлэсэн" гэлээ.