Улаанбаатарт 25 градус дулаан байна

Улаанбаатарт 25 градус дулаан байна

Өнөөдөр нутгийн баруун хагаст цаашдаа нийт нутгаар хална. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Орхон Сэлэнгийн сав газар болон Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +20....+25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34...+39 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +30....+35 градус, бусад нутгаар +25...+30 градус дулаан байна.

Улаанбаатарт үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ  Өдөртөө +23...+25 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.