Маргаашаас эхлэн ихэнх нутгаар халах тул наршилт болон үер, усны аюулд сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Маргаашаас эхлэн ихэнх нутгаар халах тул наршилт болон үер, усны аюулд сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Өнөөдөр /2023.07.27/ нутгийн баруун хагаст цаашдаа нийт нутгаар хална. Маргааш буюу энэ сарын 28-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, энэ сарын 29-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, энэ сарын 30-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, энэ сарын 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Маргааш буюу энэ сарын 28-наас нийт нутгаар халж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +20...+25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +22...+27 градус, өдөртөө +36...+41 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +31...+36 градус, бусад нутгаар шөнөдөө +12...+17 радус, өдөртөө +26...+31 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.