Найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” кино Венецийн олон улсын кино наадмын уралдаанд хэсэгт шалгарлаа

Найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” кино Венецийн олон улсын кино наадмын уралдаанд хэсэгт шалгарлаа

Монголын үндэсний кино урлагийн зөвлөлийн “Кино урлагийг дэмжих сан”-аас тодорхой хэсэгт санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” (City of Wind) кино 80 дахь удаагийн “Венецийн олон улсын кино наадам”-ын Orizzonti (Horizons) бүрэн хэмжээний киноны уралдаант хэсэгт шалгарлаа.

П.Лхагвадулам найруулагчийн “Есдүгээр сарын цас” /Snow in September/ богино хэмжээний кино нь өнгөрсөн жилийн 79 дэх удаагийн “Венецийн Олон Улсын кино наадам”-аас “Шилдэг богино хэмжээний кино” шагналыг хүртсэн билээ.